Цэц ирэх 7 хоногт их суудлаар хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-27 17:57:56

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан ирэх сарын 4-нд болно.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад Хуульчийн мэргэжлийн хариуцлагын хорооноос гаргасан шийдвэр анхан шатны журмаар маргааныг шийдвэрлэсэн шийдвэрт тооцогдох нөхцөлийг бүрдүүлснээрээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж Үндсэн хуулийн цэц өмнө нь дүгнэлт гаргасан юм.

УИХ дээрх дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тогтоол гаргасан байна. Иймд энэ маргааныг дээрх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх аж.

Б.Туул

Холбоотой мэдээ