Нэр дэвшигчийн үнэмлэхийг энэ сарын 27-нд гардуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-12 15:04:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгуулийн Ерөнхий хороо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэхийг энэ сарын 27-нд гардуулна.

Сонгуулийн нэгдсэн хуулинд, "Нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигч тус бүрт Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхийг нь санал авах өдрөөс 30 хоногийн өмнө нэг өдөр олгоно" хэмээн тусгасан.

Одоогийн байдлаар МАН-аас нэр дэвшигч УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч тус намын дарга Н.Энхбаяр нар Сонгуулийн төв байгууллагад өөрсдийн материалаа хүлээлгэн өгөөд буй.  

Сонгуулийн Ерөнхий хороо тэдгээр нэр дэвшигчийн материалыг хянасны дараа хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор өрсөлдөх нь тодорхой болох юм.

 
Б.Туул
Холбоотой мэдээ