Хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн журам хэрэгжиж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
Дархан-Уул / МОНЦАМЭ / Тус аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангаас хөнгөлттэй үнийн жороор үйлчлэх журамд иргэдийн саналыг тусгах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнгөрсөн сарын дундуур зохион байгуулж шинэчилсэн журамд саналыг нь тусгасан юм. Үүний дагуу Эрүүл мэнд, Нийгмийн Даатгалын хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын даргын “Эрүүл мэндийн даатгалын сан”-гаас үнийн хөнгөлөлттэй эмийг жороор олгох тухай хамтарсан тушаал гарч энэ сарын хоёрноос эхлэж Дархан хотын Өрхийн эрүүл мэндийн таван төвөөр дамжуулж жорын бичилтийг хийж эхэллээ.
Аймгийн ЭМНДХ-ийн дарга Н.Мөнхбаяр: “Өмнө нь гардаг байсан хүндрэлийг багасгаж зорилтот бүлгийн иргэдэд хөнгөлөлттэй эмийг тараах үүднээс энэхүү хамтарсан журмыг батлан мөрдөж байна. Ингэснээр иргэд өмнө нь эмийн санд дугаарлан хөнгөлөлттэй эмийг авдаг байсан бол харин одоо “Өрхийн эрүүл мэндийн төв”-ийн эмч нарт үзүүлж өөрт тохирох эмийн жорыг бичүүлж авах боломжтой боллоо. Зорилтот бүлгийн иргэдэд хөнгөлөлттэй эмийг хүргэж санхүүгийн эрсдэлийг бууруулах нь энэхүү журмын гол зорилго” гэлээ. Уг шинэчилсэн журамд эмнэлгийн байгууллагын даргын баталсан үнийн хөнгөлттэй жор олгох хуваарийн дагуу сарын турш үзлэг хийж жор бичих, эмч нь үйлчлүүлэгчдэд шаардлагатай үзлэг оношилгоог стандартын дагуу 15 минутаас доошгүй хугацаанд хийснийг үндэслэж өдөрт 25-30 жор бичих, өвчний онош, эмнэлзүйн үе шатанд тохирсон эмийг бичих зэрэг нөхцөлүүдийг тусгасан байна.

Б.Норовсамбуу