Улсаас Өвөрхангай аймагт олгох санхүүгийн дэмжлэгийг бууруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-12 01:02:08
Өвөрхангай /МОНЦАМЭ Монгол Улсын Их хурлаас 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Орон нутгийн хөгжлийн санг бүрдүүлдэг орлогын хэмжээнд өөрчлөлт орсон байна. Өнгөрсөн жилүүдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 10 хувийг ОНХС-нд төвлөрүүлдэг байсан бол дээрх хуулийг өөрчилсний улмаас улсын төсвөөс аймгуудад хуваарилдаг төсвийн хэмжээ буурчээ.
Үүнтэй холбогдуулан ИТХ-ын 4 дүгээр хуралдаанаар 2017 оны Орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай хэлэлцлээ. Хуулиар улсаас Өвөрхангай аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийг 3,009,7 мянган төгрөгөөр бууруулж, 11, 415, 400 мянган төгрөг болгосон бол Орон нутгийн хөгжлийн санд орлогын шилжүүлгээр олгох хөрөнгийг 121,7 мянган төгрөгөөр нэмэгдүүлжээ. Мөн БСШУС-ын сайдын тусгай зориулалтын шилжүүлгээр олгох санхүүжилтыг 74,6 сая төгрөгөө бууруулсан байна.
Төсөвт байгууллагуудын орон тоо, цалин хөлсийг баталсан хэмжээнээс бууруулахгүй бөгөөд 2019 он хүртэл өөрчлөлт оруулахгүй, бараа үйлчилгээний тусгай зардлуудыг төсөв баталсан хэмжээнд байлгах үүргийг өгчээ.
Энэ онд Орон нутгийн төсвийн хөрөнгө болох 326 сая, 700 мянган төгрөгөөр 13 нэр төрлийн ажил, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 1 тэрбум 22 сая төгрөгөөр 4 чиг үүрэг бүхий 8 ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ