Спортын төв ордны аркад ачаатай машинд хавчуулагдан нас барсан хэрэг гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ Спортын төв ордны дэргэдэх аркад 30 настай иргэн хавчуулагдан нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт мягмар гариг /2017.05.09/-ийн шөнийн 01:00 цагийн орчимд ТҮЦ ачиж байсан иргэн хавчуулагдаж нас барсан гэсэн дуудлагыг Замын цагдаагийн албанд өгсөн байна. Уг ТҮЦ-ийг эзэн нь биш зэргэлдээ үйлчилгээ эрхэлдэг зоогийн газрын эзэн дур мэдэн ачуулсан гэнэ. Талийгаач залуу ачсан ТҮЦ-ний дээр сууж явснаас хавчуулагдсан бололтой. Шөнийн цагаар, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахиагүйн улмаас нэгэн сайхан залуу амиа алдсан байна.Уг хэргийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна.
Ж.Батсайхан