Н.Энхбаяр:Энэ удаагийн сонгууль шударга болно гэдэгт итгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч тус намын дарга Н.Энхбаяр өнөөдөр 11.40 минутад СЕХ-нд нэр дэвшигчийн баримт бичгээ хүлээлгэн өглөө.
Тэрээр энэ үеэр хэлэхдээ, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үеийн бодлого үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлээд энэ удаагийн сонгууль шударга болно гэдэгт итгэлтэй байна гэв.
Н.Энхбаярыг баримт бичгээ хүлээлгэн өгөх үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан, УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ, Шадар сайд асан Ч.Оюунбаатар нар хамт ирсэн байв.

Б.Туул