СЕХ-ны төсвийг нэмэгдүүлэх саналыг дэмжсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-27 15:31:33

УИХ-ын Төрийн байгуулалтын Монгол Улсын 2016 оны төсвийн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын Тамгын газраас УИХ-ын 2016 оны төсвийн урсгал зардлаас 667,1 сая төгрөгийг хасч, хөрөнгө оруулалтад шилжүүлэх санал оруулсан нь олонхийн дэмжлэг хүлээлээ.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, 2016 онд УИХ-ын сонгууль болно. Үүнтэй холбоотой шинээр сонгогдсон гишүүдэд Ipad олгох, карт хэвлэх зэрэгт хөрөнгө шаардлагатай тул хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна хэмээн тайлбарлав.

Үүнийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл эсэргүүцэж “Нэгэнтээ УИХ-ын даргын зөвлөл, Төсвийн байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн 2016 оны төсвийн хуулийн төслийг бид дэмжих ёстой” гэсэн санал гаргасан ч олонхийн дэмжлэгийг авч чадсангүй.

2012 онд Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны төсвийг 16.5 тэрбум байсан бол энэ онд 1.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсөвт тусгасан байна. 2012 оноос хойш инфляци 24.9 хувиар, сонгогчийн тоо 107 мянгаар нэмэгдсэн зэргээс шалтгаалан 2016 онд болох сонгууль явуулах нөхцөл боломжийг алдагдагдаж байгаа тул  төсвийг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг СЕХ-ноос ирүүлжээ. Уг саналыг гишүүд дэмжсэнгүй.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ