Архангай аймгийн татвар төлөгчдийн шилдгүүд шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Жил бүрийн 5 дугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон улс орон даяар тэмдэглэдэг. 2017 оныг “Татвар төлөгчийн бүртгэлийг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангах” жил болгон зарласан. Архангай аймгийн хувьд энэ өдрийг 18 дахь жилдээ зохиож байгаа бөгөөд “Эх орныхоо хөгжлийг бүтээгч эрхэм татвар төлөгч танд баярлалаа” уриан дор тэмдэглэж, шилдэг татвар төлөгчдөө шалгарууллаа.
Улсын хэмжээнд 99 шилдэг татвар төлөгч шалгарч “Хөх дэвтэр”-ийн эздээр шалгарсны дотор Архангай аймгийн “Гурвантамир” ХХК, “Гост трейд” ХХК, “ЖДЛ” ХХК-иуд 2016 оны шилдэг татвар төлөгчид болжээ. Харин аймгийн шилдэг татвар төлөгч ААН-ээр “Бүрэн-Ар”, “Нарантайж”, “Хасу-Мандал” компаниуд, иргэнээр Г.Хажидмаа, Л.Нэргүй, А.Дашзэвэг нар шалгарсан байна. Аймгийн Засаг даргын жуух бичгээр зургаан бизнэс эрхлэгчийг шагнажээ.
“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэхийн ач холбогдол нь ААНБ, иргэдийг урамшуулан дэмжиж, улс эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн шилдэг татвар төлөгчдөө олон нийтэд сурталчлан алдаршуулахад оршдог байна. Мөн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд болон олон нийт иргэдэд татвар төлөхийн ач холбогдол болоод татварын тухай хуулийн мэдээллийг энгийн байдлаар мэдээлж ажилласан байна.
Архангай аймгийн татварын хэлтэс нь оны эхний 4-р сарын байдлаар сумын төсвийн орлогын төлөвлөгөөг 464.0 хувиар, аймгийн төсвийн орлогын төлөвлөгөөг 105.9 хувиар, улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 110.8 хувиар тус тус биелүүлж ажиллажээ.

Б.Гэрэлт-Од