Агаарын цохилтод жирийн иргэд өртөөгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-27 14:45:53

МОСКВА. /Sputnik/. Оросын агаарын хүчний Сирид явуулсан ажиллагаанд жирийн иргэд өртсөн гэх хэвлэлийн мэдээллийг Оросын Батлан хамгаалах яамнаас няцаалаа.

Тэрээр мөн АНУ-д байрлах Сири-Америкийн Эрүүл мэндийн нийгэмлэг уг ташаа мэдээллийг тараасан болохыг хэлэв.

“Мэдээллийн хэрэгслийн уг булхайг бид анхааралтай ажиглаж, дүгнэлт хийнэ. Юун түрүүнд, АНУ-ын Иллинойс муж улсад байрладаг Сири-Америкийн Эрүүл мэндийн нийгэмлэгийн тухайд гэвэл, “Лалын улс” бүлэглэл олон улсын скаутын хөдөлгөөнд оролцоогүй шиг, энэ байгууллага эм, эмчтэй холбоогүй” хэмээн Игорь Конашенков мэдэгджээ. 2012 онд байгуулсан цагаасаа л энэ байгууллагыг Сирийн сөрөг хүчний эсрэг химийн зэвсэг үйлдвэрлэсэн тухай “баримт” хэвлэн нийтлэхэд ашигласан гэв.

“Гэсэн хэдий ч бүх “баримт” нь худлаа гэдгийг батлах үед уг байгууллага идэвхгүй болсон. Энэ байгууллагын жинхэнэ зорилго нь тодорхой олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тараах юм. Иймэрхүү байгууллагууд биднийг Сирид жинхэнэ дайралтаа эхлэхээс долоо хоногийн өмнө иргэдийг бөмбөгдсөн гэсэн худал мэдээ тараах ижил хуйвалдаан зохиосныг санах хэрэгтэй” хэмээн Конашенков хэлжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ