Ой хээрийн түймрийн эрсдэл бүхий сумдад ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-09 15:46:43
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ОБГ-аас ой хээрийн түймрийн эрсдэлтэй Ихтамир, Батцэнгэл, Өгийнуур, Өлзийт, Төвшрүүлэх, Хотонт, Цэнхэр сумдад ажиллажээ.  
Тэд ОБЕГ-ын даргын 01 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах, түймэр унтраах багаж хэрэгсэл, автомашин техникийн бэлэн байдлыг хангуулах, сургалт зохион байгуулах зорилгоор явсан байна. Мөн сумдын ой хээрийн түймрийн үед ажиллах бүрэлдэхүүний томилгоожилт, багаж хэрэгслийн бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, заавар зөвлөмж өгч, сумдын онцгой байдлын штабын бүрэлдэхүүн 100 орчим хүнд Ойн тухай хууль, ой хээрийн түймэртэй тэмцэх арга хэмжээ, Гамшгаас хамгаалах тухай хуулиар сургалт явуулжээ.
Дашрамд дуулгахад, Батцэнгэл сум орон нутаг хөгжүүлэх сангаасаа 30 сая төгрөгийг шийдэж, 3.8 тонны усны автомашин худалдан авч объектын болон ой хээрийн гал түймэр унтраах зориулалтаар тоноглон, суманд сайн дурын хэсэг байгуулан бэлэн байдлаа хангасан байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ