Токио хотын шинэ бэлгэ тэмдэг, уриаг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-05-09 11:14:43

ТОКИО. /Kyodo/. Токио хотын захиргаа тус хотыг жуулчдын очих дуртай гол газар болгох үүднээс гадаадад сурталчлан танилцуулж, жуулчдыг татах зорилгоор Tokyo Tokyo Old meets New” буюу “Токио Токио Хуучин нь шинэтэйгээ учран золгож байна гэсэн агуулгатай шинэ бэлгэ тэмдэг, уриаг бий болгожээ.

Э
хний Токио гэсэн үгийг бийрэн татлагаар бичсэн бол хоёр дахь нэрийг Дундад зууны үеийн дармал бичвэр ашиглажээ.

“Токио”-г хоёр өөр бичлэгээр илэрхийлсэн нь хотын дүр зураг аяндаа буухаар зохиомжлогдсон байна.

Токиогийн бийрэн татлага болон Дундад зууны үеийн дармал бичээс нь эртний Эдогийн үеийн /1603-1867/ уламжлал орчин цагийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн оршиж буйг илэрхийлэх ажээ.

Уламжлалыг хар бэхээр илэрхийлж, харин шинэ Токиог бүтээлч ирээдүй өөд тэмүүлэх тэнгэр мэт хөх өнгөөр дүрсэлжээ. Шинэ бэлгэ тэмдэг дотор Токио хотын шинэ дурсгалт газруудын нэг болох Шибуяа явган хүний замын уулзвар, гарцыг харуулсан уламжлалт дардсыг оруулж өгсөн байна.


Х.Сарнай

 

Холбоотой мэдээ