Архангай аймгийн өсвөрийн жүдочид УАШТ-ээс дөрвөн хүрэл медальтай иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-04 17:57:48
Архангай /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт болсон 2017 оны өсвөр үеийн жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Архангайн тамирчид дөрвөн хүрэл медальтай иржээ.
Тус аймгийн баг тамирчдаас 34кг-д Н.Баярсайхан хүрэл, 38 кг-д Н.Мэндсайхан хүрэл, 66 кг-д С.Мягмарсүрэн, 32 кг-д Э.Ариунзаяа нар хүрэл медаль хүртжээ. Шагналт 5-р байранд 42 кг-д С.Сайнбилэг, 55кг-д Б.Батпүрэв, 60кг-д Б.Балжинням, 81кг-д Б.Барсбаатар, 36кг-д Б.Баасансүрэн нар шалгарсан байна.
Тэмцээнд хангайн, баруун, төв, зүүн бүсийн мөн хотын аварга гэсэн 5 бүсээс шалгарсан шилдэг 44 байгууллагын 700 гаруй тамирчид өрсөлдсөн байна.
Архангай аймгийн жүдо бөхийн холбоо шинэчлэгдэж холбооны тэргүүнээр Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан болсон байна.
Мөн Улаанбаатар хотноо болсон “Хүч цом” 2017 оны өсвөр үеийн жүдо бөхийн Азийн нээлттэй тэмцээнд Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ЕБС, БТСГ-ын баг тамирчид 2-р мөнгө 2-р хүрэл медаль хүртсэн амжилт гаргажээ. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ