Санал асуулгад итгэл үнэмшлээрээ хандахыг уриаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах нийт гишүүдийн санал асуулга үргэлжилж байна. Энэ хүрээнд тус намаас нийт гишүүддээ хандаж мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдэлд санал асуулгад нөлөөлөх зорилгоор зарим иргэд, гишүүдээс АН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, удирдлагын нэрийг барьж, хэн нэгэн нэр дэвшигчийг онцгойлон дэмжиж буй мэтээр суртал ухуулга явуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаад харамсаж байна.
Иймд нийт намын удирдлага, гишүүд энэ төрлийн ухуулга ятгалгад авталгүй, зөвхөн өөрсдийн итгэл үнэмшилээр санал асуулгад хандахыг уриалж байна гэжээ.
Уг санал асуулга 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Иймд нийт намын удирдлага, гишүүд энэ төрлийн ухуулга ятгалгад авталгүй, зөвхөн өөрсдийн итгэл үнэмшилээр санал асуулгад хандахыг уриалж байна гэжээ.
Уг санал асуулга 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Б.Туул