АН-ын нэр дэвшигчид эв нэгдлийн гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-05-03 16:19:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн АН-ын зургаан нэр дэвшигч өнөөдөр санал асуулгад оролцогчдын эв нэгдлийг гэрээ байгууллаа.

Гэрээнд, "Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, шударга  ёс эв нэгдлийг эрхэмлэх дээдлэх мөн төр ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон цаашид хамтран ажиллахаа үүгээр илэрхийлж байна гэжээ.

 
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын нийт гишүүдийн санал асуулгаар тодруулахаар болсон бөгөөд санал асуулга өнөөдөр 10:00-20:00 цаг хооронд үргэлжилнэ.
 
Б.Туул
Холбоотой мэдээ