М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-аас тус намын дарга М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр боллоо.
МАН-ын VIII бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэв. Тус намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан бөгөөд хуралдаанаас УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж нарын нэрийг Бага хурал руу оруулж ирсэн билээ.
Сая уг бага хурлын завсарлага дуусч, тооллогын комисс дүнгээ гаргав. Нууц санал хураалтад нийт 259 гишүүн оролцсоноос М.Энхболд 222 хүний буюу 85.7 хувийн санал авчээ.
Харин Ц.Нямдорж 37 хүний буюу 14.3 хувийн санал авсан байна. Тооллогын дүнг уншиж сонсгосны дараа нэр дэвшигч М.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр нийт гишүүдийнхээ итгэлийг дааж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын төлөө хичээн зүтгэх болно гэсэн бол УИХ-ын дарга Ц.Нямдорж нэр дэвшигч М.Энхболдыг ялуулахын төлөө хамтарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Б.Туул