Архангай аймгийн хэмжээнд 1770-аад хүүхэд нэгдүгээр анги төгслөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-01 09:43:43
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд 33 сургууль, 17300 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нэгдүгээр ангийн бяцхан сурагчдын “Эрдмийн баяр” боллоо. Энэ жил аймгийн хэмжээнд 1796 хүүхэд нэгдүгээр анги төгсөж байгаа юм. Тэд энэ хичээлийн жилд юу сурч мэдсэнээ багш, эцэг эхчүүддээ тайлагналаа.

Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн тухайд 4 бүлгийн 161 хүүхэд нэгдүгээр ангийг төгссөн. “Энэ хичээлийн жилд суралцсан нэгдүгээр ангийн хүүхдүүд цэцэрлэгт байхдаа цөм хөтөлбөрөөр хичээл нь явсан учраас сургуульд орж ирэхдээ аль хэзээний төлөвшил суучихсан, ядах зүйлгүй тоо үсгээ сурч, гараа, барианы шалгалтуудаа онц сайн өгсөн” гэдгийг тус сургуулийн нэгдүгээр ангийн багш н.Отгонханд хэлж байлаа.
Нэгдүгээр ангийн сурагчид 5-р сарын 25-нд амрах бөгөөд ирэх 2017-2018 оны хичээлийн жилдээ цөм хөтөлбөр болоод ирээдүй 1+1 хөтөлбөрт хамрагдаад явах юм байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ