Төрийн сахилга хариуцлагыг сайжруулахаар саналаа уралдуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх Анхдугаар санал асуулгын хүрээнд “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах нь” сэдвийг хэлэлцлээ.
Төрийн сахилга хариуцлагыг сайжруулж, нэр хүндийг дээшлүүлэх асуудал бүх шатанд олон жил яригдаж байна. Хуулийн засаглал, хууль дээдлэх ёс төлөвшиж тогтсон улсуудад иргэний болон нийтийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд нь үр дүнтэй ажилладаг бол харин харьцангуй сул хуулийн засаглалтай улсуудад Үндсэн хуулийн байгууллага байгуулах замаар шийдвэрлэх санаачилга гарч байна гэж судлаачид үзжээ.
Үндсэн хуулийн байгууллагыг байгуулснаар төрийн өндөр дээд албан тушаалтны сахилга хариуцлага тооцох, харилцан хяналтын тогтолцоо бодитой хэрэгжинэ гэж үздэг бол нөгөө талаас ийм байгууллага нь одоо байгаа байгууллагын эрх хэмжээтэй давхардаж байгаа, тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалт тодорхой биш, байгууллага байгуулснаар зорилгодоо хүрнэ гэсэн баталгаа байхгүй хэмээн шүүмжилж байна.

Мөн парламентын бүтцэд хянан шалгах түр хороо байгуулах болон шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдын зүгээс Үндсэн хуулийг дорвитой өөрчлөх боломж бий эсэх талаар тодруулсан. Үүнд нь шинжээчид "Үндсэн хуулийг шинээр бичих бололцоо одоогийн нөхцөлд байхгүй. Зөвхөн 30-35 хувийн нэмэлтээр өөрчлөлтийг хийж болно. Ер нь иргэд хөдөлмөрчид эх хуулиа судлах тал дээр анхаарах хэрэгтэй" гэж байлаа.
Б.Туул