Зөвлөлдөх санал асуулгын үдээс хойшхи хуралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын үдээс хойшхи арга хэмжээ Төрийн ордонд эхэллээ.
Үдээс өмнөх хуралдаанаар “Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, Хууль тогтоох байгууллага нь Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх” сэдвийг нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцсэн.
Үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн “Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх”, “Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах” сэдвийг тус тус авч хэлэлцэнэ.
Б.Туул