Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы хуралдаанд мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы ирэх 7 хоногийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт гарлаа.
Байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Хог хаягдлын тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай, Баяжуулсан хүнсний тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг авч хэлэлцэнэ.
Түүнчлэн чуулганы баасан гарагийн хуралдаанаар “Зам тээвэр, барилга хот байгуулалтын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар”-х Ерөнхий сайдын мэдээллийг сонсохоор товложээ.

Б.Туул