Зөрчлийн тухай хуулийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-28 09:07:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.

Хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийх юм. Чуулганы өчигдрийн хуралдаанаар тус хуулийн төслийг хэлэлцэх үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, байр сууриа илэрхийлсэн.

Мөн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэх юм.
Б.Туул
Холбоотой мэдээ