Монгол соёл гадаадад

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-04-27 15:01:26
Монголын соёлын өдрүүд Унгарт
Унгар улс дахь Монголын ЭСЯ-наас   Будапешт хотын Вөрөшмартын талбайд Монгол Улсыг сурталчлах өдөрлөг зохион байгуулж байна.  Энэ сарын 23-нд эхэлсэн тус арга хэмжээ 30-ны өдөр хаалтаа хийх юм.
 
Индонезид Монголын соёлын төв нээгдэв
Монгол-Индонезийн бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орныхоо соёл, уламжлал ёс заншлыг сурталчлах зорилготой Монголын соёлын төв Индонез улсад нээлтээ хийв. Өмнөө Чингис хааны морьт хөшөөтэй гэр хэлбэрийн байгууламж бүхий тус төв Индонез улсын иргэдэд Монгол орны зан заншил уламжлалыг таниулах урлаг соёлын арга хэмжээ, төрөл бүрийн сургалтууд зохион байгуулах юм. 
 
“Бумбардай”-г Тайландад танилцууллаа
Энэ сарын 21-23-ны өдрүүдэд Тайландын нийслэл Бангкок хотноо болсон “Азийн зургийн уралдаан”-нд шүүгчээр оролцсон Монголын зураач Н.Эрдэнэбаяр арга хэмжээний нээлтийн үеэр өөрийн уран бүтээл болох “Бумбардай” зурагт цуврал номоо Тайландын олон нийтэд танилцуулж, цаашид энэхүү номыг тай хэл рүү орчуулж, хэвлүүлэх боломжийн талаар сонирхсон хувь хүмүүс, компаниудтай санал солилцов.
 
“Хөх Монгол” хамтлаг “Дорно дахин” фестивальд оролцож байна
Италийн нийслэл Ром хотноо бүтэн долоо хоног үргэлжилж буй “Дорно дахин” фестиваль /Festival dell’ Oriente/-д Монголын “Хөх Монгол” хамтлаг оролцож, монгол гэр барьж, морин хуур, үндэсний дуу, бүжиг, уран нугаралтын тоглолт үзүүлэн улс орноо сурталчлав. 2010 оноос зохиогдож эхэлсэн “Дорно дахин” фестиваль нь дэлхийн улс орнууд өөрсдийн түүх, соёл, урлагаа танилцуулж, үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээ сурталчилдаг нэр хүндтэй томоохон арга хэмжээ болоод байгаа юм.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд