Нүүдэлчдийн соёлын наадмын хөтөлбөр танилцуулга гурван хэлээр хэвлэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-27 10:50:57
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт ирэх долдугаар сард болох нүүдэлчдийн соёлын наадмын танилцуулга хөтөлбөр ном болж хэвлэгдлээ.
Энэхүү номд нүүдэлчдийн соёлын наадмын үеэр зохиогдох үйл ажиллагааны хөтөлбөр, Завхан аймгийн ерөнхий мэдээлэл, аялал жуулчлалын маршрут мэдээлэл, зочид буудал, амралтын газар, жуулчны баазууд, ресторан, зоогийн газрын танилцуулга мэдээлэл багтжээ.
Эдгээр мэдээллүүдийг анги, монгол, орос, хятад хэлээр хөрвүүлэн гаргажээ. Түүнчлэн Завхан аймгийн нутагт орших байгалийн үзэсгэлэнт газар нутаг, түүхэн дурсгалт газрууд, ховор ан амьтад аймгийн музейн ховор үзмэрүүдийн мэдээлэл ч багтсан байна. Номыг эхний ээлжинд 2000 гаруй хэвлэж наадмын сурталчилгааны ажилд зориулж тарааж байгаа ажээ.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ