АНУ Пхеньяны эсрэг авсан хориг арга хэмжээгээ улам чангатгана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /VОА/.Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг зогсоохын тулд Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Пхеньянд илүү шахалт үзүүлэх болно гэж АНУ-ын нөлөө бүхий албаны хүмүүс Сенатын танхимын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон зөвлөгөөний үеэр мэдэгджээ.
Д.Трампын засаг захиргаа Сенатын танхимын 100 гишүүнийг бүгдийг нь өчигдөр Цагаан ордонд урин Умард Солонгосын асуудлаар яаралтай зөвлөгөөн хийсэн байна.
Хууль тогтоогчид яаралтай зөвлөгөөнийг ихэнх тохиолдолд Конгрессын ордонд хийдэг. Харин Сенатын танхимын гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь Цагаан ордонд урьж, зөвлөгөөн хийсэн нь маш ховор тохиолдол юм.
Хаалттай болсон зөвлөгөөнийг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон, Батлан хамгаалахын сайд Жим Мэттис нар даргалжээ.
Зөвлөгөөний дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд “АНУ-ын засаг захиргаа Умард Солонгосын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгаж, Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг зогсоохын тулд Өмнөд Солонгос, Япон зэрэг холбоотнуудтай хамтран ажиллана” гэжээ.
Мөн уг мэдэгдэлд “АНУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, тогтвортой байдал бий болгохыг эрмэлзэж байна. Энэ зорилгод хүрэхийн тулд бид хэлэлцээ хийхэд хэзээд бэлэн байна” гэж дурдсан байна.

Г.Доржханд