Исландад нэг эвэртэй хонь байдаг
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
АСТАНА. /КАЗИНФОРМ/. Исландын фермерүүд нэг эвэртэй хонь байдгийг саяхан олж мэджээ гэж лента.ру цахим хуудсанд бичсэн байна.
Энэ хонь Эрла Тори Олафсдоттир гэдэг фермийн аж ахуй эрхэлдэг хүний хонин сүрэгт байдаг аж. Хонины хоёр эвэр нь нийлж ургасан ба зөвхөн үзүүр хэсгээрээ салаалсан байна. Үүнийг мутаци байх гэж Олафсдоттир үзэж байгаа юм, учир нь эх болон эцэг мал нь жирийн салаа эвэртэй байжээ.

Ийм хачин эвэртэй учраас малчид уг хонийг ямаа гэж эндүүрдэг аж. “Ганц эвэрт” нэртэй болж амжсан эгэл бус хонийг харахаар нутгийн фермерүүд Олафсдоттирынх руу цувах болсон байна.
“Эвэр нь хонины хоншоорыг болон нүдний хэсгийг нь сунган татсан байдаг болохоор бага зэрэг гайхсан юм шиг дүртэй харагддаг юм. “Ганц эвэрт” хонь нүүрний арьсаа татуулсан хүнтэй бага зэрэг төстэй” хэмээн Эрла Тори ярьжээ. Ганц эвэрт хонь их амгалан тайван боловч зарим үед бусад хонинуудтай муудалцан мөргөлдөх тохиолдол байдаг аж.
Х.Сарнай