Палестинтай хэлэлцээгээ сэргээхийг израильчууд шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-25 12:16:19

ТЕЛЬ-АВИВ. /BBC/. Израилийн хэдэн мянган иргэн палестинчуудтай хэлэлцээгээ сэргээхийг шаардан Тель-Авив хотод жагсчээ.

Эсэргүүлцийн уг ажиллагааг Израилийн Ерөнхий сайд Ицхак Рабиныг хэт барууны үзэлтэй еврейчүүдийн гарт амиа алдсанаас хойш 20 жил өнгөрч байгаад зориулсан байна. Рабин амиа алдахаасаа хоёр жилийн өмнө Норвегийн нийслэл Осло хотод Палестинтай найрамдлын гэрээнд гарын үсэг зурсан юм.

“Жүүдүүд болон арабууд нэг нэгнээ үзэн ядахыг хүсэхгүй байна” гэж жагсагчид хашгиралдаж байжээ.

Еврейчүүдийн Ариун сүм, харин арабуудын Аль-Акса сүм гэж нэрлэдэг Иерусалимийн сүмийн цогцолборын одоогийн журмыг даган мөрдөхөө Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху бямба гарагт амлажээ.

Одоо мөрдөгдөж байгаа журмын дагуу, уг сүмд лалын шашинтнуудад залбирал үйлдэхийг зөвшөөрдөг бол бусад нь зөвхөн залбирал үйлдэхгүйгээр орж болно.

Энэ журмыг өөрчлөх гэж байна гэх цуу яриа тус бүс нутагт хүчирхийлэл гарч эхэлсний нэг шалтгаан болсон гэж үзэж байгаа юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ