Нүүдэлчдийн соёлын наадмын хөтөлбөр гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-21 21:03:01
Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт ирэх долдугаар сард болох нүүдэлчдийн соёлын наадмын хөтөлбөр гарчээ.
Завхан аймаг нь онгон дагшин байгаль, өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газруудаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой аймгийн тоонд ордог. Тиймээс ирэх дөрвөн жилд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тал дээр нэлээн анхаарал тавин ажиллаж байгаагийн нэг нь энэхүү томоохон наадам юм.
Энэ бол нүүдэлчдийн соёл, таван хошуу малаараа бахархах аялал жуулчлалын наадам байх болно хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.
Хөтөлбөрт дурьдсанаар гадаад дотоодын жуулчдын сонирхлыг татах нүүдэлчдийнхээ соёл, өв уламжлалыг харуулсан төрөл бүрийн отгуудыг байгуулах  аж. Түүнчлэн уран уургач, бугуйлч, эмнэг булгиачдын уралдаан, монгол ахуй монгол заншлыг бодитоор харуулж тавих ажээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ