Завхан аймгийн БОАЖГ үйл ажиллагаагаараа дөрөвдүгээр байрт шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-04-21 20:31:32
Завхан/МОНЦАМЭ/. Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулганд Завхан аймгаас 40 гаруй төлөөлөгч оролцож байна. Энэхүү чуулганыг Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор БОАЖЯ, Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний холбоо хамтран зохион байгуулж, 21 аймаг, 176 сумын ЗДТГ, 1692 нөхөрлөлийн төлөөлөл оролцжээ.
Завхан аймгийн тухайд байгаль хамгаалах чиглэлээр 86 нөхөрлөл 24 сумд үйл ажиллагаа явуулдаг.  Үүний 74 нь ой хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн чуулганы үеэр нөхөрлөлийн гишүүд  “Экологид ээлтэй
бүтээгдэхүүн 2017” үзэсгэлэн худалдаанд оролцож нийт гурван төрлийн 40 гаруй бүтээлийг нийслэлчүүдэд үзүүлжээ. Энэ удаагийн чуулганд аймгийнхаа нөхөрлөлүүдийг идэвхитэй сайн зохион байгуулж шилдэг бүтээл, шинэлэг санаа гаргасан гэхчлэн байгаль хамгаалах олон бодлогын үйл ажиллагаагаараа Завханы БОАЖГ дөрөвдүгээр байрт шалгарч үнэ бүхий зүйлээр шагнуулжээ.  
Түүнчлэн Их-Уул сумын ой хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр ажилладаг Дэвшил нөхөрлөлийн ахлагч Р.Батцэнгэл, Тэлмэн сумын Асгат хөгжил нөхөрлөлийн ахлагч Б.Пунцаг-Ёндон нар БОАЖГ-ын тэргүүний ажилтан тэмдгээр шагнагдлаа.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ