Багийн Засаг дарга, Сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-21 13:45:45
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийт багийн Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын сургалт болж байна. Сургалтад Үндэсний Статистикийн хорооны Мэдээллийн технологийн газрын дарга Л.Мягмарсүрэнгээр ахлуулсан статистикийн шинжээчид мөн оролцож байгаа юм.
Статискийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа, Хүн ам, өрхийн болон мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго, хэрэглээ, эдийн засгийн салбаруудын мэдээ тайланг гаргахад анхаарах асуудал, өрхөд суурилсан судалгааны мэдээллийн чанар салбар чиглэлийн 10 гаруй сэдвээр дээрх сургалт 2 өдрийн турш үргэлжилнэ.
Дашрамд дурдахад тус аймгийн хувьд өрхийн нийгэм, эдийн засгийн болон ажиллах хүчний судалгааг сар бүр 300-гаад өрх дээр явуулж байна. Түүвэрлэж байгаа учраас үр дүн багатай, тэгээд ч ядуурлын үзүүлэлт бүсийн хэмжээнд гардаг. Гэтэл ажилгүйдлийн түвшинг аймагтаа тогтоож байгаа зэрэг нь бодит байдалтай зөрчилддөг талаар Дорнод аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Энхбаатар ярив. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ