“Монголиа опен-2017” ОУТ-д хүч үзэх бөхчүүд тодорсоор байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-21 12:26:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн “Монголиа опен-2017” олон улсын тэмцээнд Канад, Венесуэл, Якут зэрэг улс орнууд оролцох тамирчдынхаа мэдүүлгийг албан ёсоор ирүүлээд байгаа бол өнөөдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ноос баг тамирчдынхаа мэдүүлгийг МЧБХ-нд ирүүлжээ.

Өвөрмонголоос есөн тамирчин, хоёр дасгалжуулагч, нэг шүүгч, 11 хүний бүрэлдэхүүнтэй “Монголиа Опен-2017” олон улсын тэмцээнд оролцохоор болжээ. Багийн бүрэлдэхүүнд Мөнхцагаан, Цагаанзаан, Уранбилэг, Хасбагана, Чандганацагаан, Бао Лин Лин, Оюунжигүүр, Кай Шин, Оюунгоо,  шүүгчээр Мандаа, дасгалжуулагчаар Алтан-Очир, Оюунбилэг нар багтжээ. ”Монголиа Опен-2014” ОУТ-д Бао Лин Лин, Чандганацагаан нар, 2015 онд Цагаанзаан, 2016 онд Урангоо тус тус хүрэл медаль хүртэж байсан юм. 

“Mонголиа Опен-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээн дөрөвдүгээр сарын 28-30-нд Улаанбаатар хотод болох бөгөөд Дэлхийн бѳхийн нэгдсэн холбоо /ДБНХ/-ны шинэчлэгдсэн дүрмээр зохион байгуулна. 

Д.Өлзий
Холбоотой мэдээ