Улаанбаатарт 10-12 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-10-24 11:32:31

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг цас орно. Төвийн нутгаар үүлшиж, бусад нутгаар багавтар үүлтэй цас орохгүй.

Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Баян-Өлгийн нутгаар хүйтэрч 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Өмнөговийн нутгаар 13-18 градус, Увс, Ховд, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Архангайн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 10-12 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ