Туркийн ЭСЯ энэ сарын 24, 25-нд Хүүхдийн баяр тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-04-19 13:42:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 24, 25-ны өдөр “Миний мөрөөдлийн дэлхий” сэдвийн дор хүүхдийн баярын арга хэмжээ зохион байгуулна.

Бүгд Найрамдах Турк Улс жил бүр 4 дүгээр сарын 23-нд “Үндэсний бүрэн эрх, хүүхдийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 1920 оны 4 дүгээр сарын 23-нд Туркийн Үндэсний Их хурал анх байгуулагдаж, тус улсыг үүсгэн байгуулагч Мустафа Кемал Ататурк энэ өдрийг хүүхдийн баяр хэмээн зарлан тунхаглажээ. Хожим хойно тус баярыг олон улсын хэмжээнд тэмдэглэж эхэлсэн байна.

Эл арга хэмжээнд М.К.Ататуркийн нэрэмжит нийслэлийн 5 дугаар дунд сургууль, нийслэлийн 61, 111, 122 дугаар дунд сургууль, Улаанбаатар дахь Америк сургууль болон Улаанбаатар дахь Бритиш сургууль хамтран оролцоно. 
Б.Туул

Холбоотой мэдээ