Засгийн газрын ээлжит хуралдаан болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт болж, зургаан асуудал хэлэлцэхээр товлосон байна.
Тухайлбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Зээлийн хэлэлцээрүүдийн тухай, Зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн хуралдаанд хэлэлцүүлэх аж. Мөн тэрбээр Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2016 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнгийн талаар танилцуулга хийх юм.

Мөн БХБ-ын сайд Г.Мөнхбаяр энэ сарын 10-12-нд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үр дүнг танилцуулахаар товлосон байна.
Ч.Ариунболд