Захиргааны хяналтанд байгаа иргэдийг улирал тутам сургалтанд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-18 21:12:24
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Аймгийн Цагдаагийн газраас захиргааны хяналтанд байгаа иргэдийг сургалтанд хамрууллаа. Аймгийн Прокурорын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран зохион байгуулсан уг сургалтанд Шүүхээс тэнсэн харгалзах ялаар шийтгэгдсэн, ял хойшлогдсон, хорих ангиас хугацааны өмнө тэнсэн суллагдсан иргэд хамрагдаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай болон хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл, зөвлөгөө авлаа.
Сургалтын зорилго нь захиргааны хяналтад байгаа иргэдийг нийгэмшүүлэх,  шинээр батлагдан хэрэгжиж буй хуулиудыг сурталчилан таниулах, тэдгээрийг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхэд оршиж байв. Цаашид захиргааны хяналтад байгаа этгээдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, төсөл, хөтөлбөрт хамруулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар боллоо.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөгөө өгөх ажлыг улирал бүр зохион байгуулж байхаар болжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ