Зөвлөлдөх санал асуулгын судалгааны эхний шат дуусав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2017-04-18 13:39:03
Увс /МОНЦАМЭ/ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Зөвлөлдөх санал асуулгын судалгаа Увс аймагт явагдлаа. Ингэснээр судалгааны  нэгдүгээр шат амжилттай явагдаж дуусчээ. 
Улаангом, Бөхмөрөн, Ховд, Өмнөговь сумдын санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 40 иргэнээс судалгааны багийнхан мэдээллээ цуглуулж, энэ сарын 16-ны шөнө Бөхмөрөн сум дахь Хайратбек захирагчтай 227-р хилийн заставаас мэдээллийн баазаа 100 хувь дамжуулсан байна.
Энэхүү судалгааны ажлыг аймгийн Статистикийн хэлтэс хариуцан явуулсан бөгөөд тэдэнд сумдын ЗДТГ-ын дарга, багийн Засаг дарга нар болон хилийн Заставын хамт олон тусалжээ.
Б.Батхүү
 
Холбоотой мэдээ