Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шилдгүүдээ тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-17 15:48:43
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШШГЕГ-ын даргын нэрэмжит 2017 оны "Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн" энэ сарын 15-16-нд Төв аймгийн Тахир соёот дахь хээрийн сургалтын талбайд болов.

Алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, ШШГБ-ыг төлөөлөн армийн марш тактикийн тэмцээнд оролцох алба хаагчдыг шалгаруулах зорилготойгоор зохион байгуулагдсан тус тэмцээнд 42 тасгийн 290 гаруй алба хаагч оролцжээ.

Мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн уг тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд дэслэгч Б.Цэрэнлхагва ахлагчтай 433 дугаар анги тэргүүн байр эзэлсэн байна. Хари н ахлах дэслэгч Ц.Баттулга ахлагчтай 409 дүгээр анги хоёрдугаар байр, дэслэгч С.Ууганбаяр ахлагчтай 405 дугаар анги гуравдугаар байрт оржээ. Эмэгтэй төрөлд ахлагч Т.Лхагважав ахлагчтай 405 дугаар анги нэгдүгээр байр, дэслэгч Э.Алтаннавч ахлагчтай Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 423 дугаар анги хоёрдугаар байр, дэслэгч Э.Алтанцэцэг ахлагчтай 421 дүгээр анги гуравдугаар байр эзэлжээ.

Мөн энэ үеэр тэмцээнд амжилттай оролцсон 439 дүгээр ангийн цахилгааны техникч, ахмад М.Мөнхбаатарыг шилдэг тасгийн даргаар, 407 дугаар ангийн их эмч, ахмад Б.Наранчимэгийг шилдэг эмэгтэй алба хаагчаар тус тус шалгаруулан шагнасан байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ