Дөрөвдүгээр сарын 19-нд бүх нийтээр мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2017-04-14 14:17:03
Дорноговь /МОНЦАМЭ/ Хаврын мод тариалах ажил, нэгдсэн өдөрлөг  Дорноговь аймагт  энэ сарын 19-нд эхлэхээр болжээ. Аймгийн төв Сайншанд сумын ЗДТГ-аас хаврын мод тарилалтад зориулж нийт таван байршилд 1800 орчим мод суулгахаар нүх ухаж эхэллээ.
Модны нүх ухах ажилд сумын 155 байгууллага, аж ахуй нэгжүүд оролцож харьяалах газар нутгийн хэмжээнээс шалтгаалж нүх ухаж, мод тарихад бэлтгэж байна. Уд, хайлаас, улиас, голт бор зэрэг өргөн сонголттой модыг хөрш Эрээн хотоос захиалсан аж. Үүнээс гадна “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газар Хамарын хийд зэрэг томоохон газар өөрийн нөөц бололцоогоо ашиглаж  мод тарих аж.  
 Х.Эрдэнэбулган
 
Холбоотой мэдээ