Чуулганы хуралдаанаар гишүүний асуулгын хариуг сонсоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-14 10:54:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 15 цагаас эхэлнэ.
 
Хуралдаанаар хот суурин газрын төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаарх УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас тавьсан асуулгын хариуг сонсох юм.
 
Чуулганы өчигдрийн хуралдаанаар нэлээдгүй асуудлыг цаг сунган хуралдаж шийдвэрлэсэн. 
 
Тиймээс өнөөдөр үдээс өмнө ямар нэг байнгын хороо болон чуулган хуралдаангүй байх нь. Үдээс хойш зөвхөн гишүүний асуулгын хариуг сонсох аж.
 
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ