АН-ын бүлэг маргааш хэвлэлийн бага хурал хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-12 16:00:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Арчилсан намын бүлэг маргааш 10 цагт мэдээлэл хийхээр болжээ.

Тус бүлэг чуулганы өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр 5 хоногийн завсарлага хүссэн. УИХ-ын дарга М.Энхболд улс орны нөхцөл байдал хүнд, цаг хугацаа давчуу байгаа тул 3 цагийн завсарлага өгөөд буй.

АН-ын бүлэг тус завсарлагааны дундуур буюу өнөөдөр 16 цагт мэдээлэл хийх байсан ч маргааш хүртэл хойшлуулсан байна. Тэд тэтгэврийн нас болон татваруудыг нэмэх зэрэг олон асуудал дээр эсрэг байр суурьтай байна.

Маргаашийн хэвлэлийн бага хурлаар бүлгээс илүү дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгөх аж.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ 

Холбоотой мэдээ