Хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороонд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-04-11 15:40:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2017 оны Төсвийн тодотголын хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Засгийн газар төсвийн тодотголын хамт Нийгмийн даатгалын сангийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг найман хууль, гурван тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийн төсөлд хадгаламжийн хүүгээс татвар авах, тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, автомашин болон архи, тамхи, шатахууны онцгой албан татварыг нэмэх заалтууд тусгасан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Ийнхүү байнгын хорооны санал дүгнэлтыг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ