Ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах чиглэлийн ажил үр дүнтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-11 12:30:17

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас 2016 онд ундны усны эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах хяналт, мэдээллийн сүлжээг боловсронгуй болгох зорилгоор нэлээд хэдэн ажлуудыг үр дүнтэй хийсэн байна.

Тодруулбал хүн амын ундны усанд хэрэглэж буй эх үүсвэрт эрүүл ахуйн хамгаалалтын бүс тогтоон, бохирдлоос хамгаалах, мал, амьтан услах цэгүүдийг  унданд хэрэглэдэг худаг, булаг, шандаас зайдуу болгон тусгаарлан хяналт тавин ажиллажээ. Ингэснээр аймгийн 17 сум, 6 тосгоны хүн амын ундны усны эх үүсвэрүүдийн 81 хувьд нь анхааруулах тэмдэг байрлуулж чадсан байна. Мөн төвлөрсөн усан хангамж бүхий айл өрх, аж ахуйн нэгжүүдийн 20 хувийг буюу 1407-г нь усны тоолуураар хангасан аж.

2016 оны байдлаар сумдын иргэдийн ундны усны  зориулалтын 74 худгийн усыг хими, физикийн  нийт 18 үзүүлэлтээр шинжилгээнд хамруулахад  47.8 хувь нь зөөлөн, 43.5 хувь нь хатуулагтай, 8.7 хувь нь хатуу ангилалд хамрагдаж байсан байна. Мөн ундны усны MNS900:2005 стандартыг хангасан ундны усны худаг 81.4  хувь байгаа нь хүн ам эрүүл стандартын ундны усаар хангагдаж буй ажээ.  

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ