Оюутны байранд гарсан галыг унтраав

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2017-04-10 16:27:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэл хотод өчигдөр хоёр ч объектод гал гарсныг НОБГ-ын гал унтраагчид шуурхай очиж унтраажээ. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олон улсын эдийн засаг, бизнесийн дээд сургуулийн  оюутны байранд гал гарсан  дуудлагыг  өдрийн  12:27 цагт  өгсний дагуу  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 14 албан хаагч болон нэмэлт дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн долоон  албан хаагч ажиллажээ. Нийт 21 албан хаагч, таван автомашинтайгаар  ажилласны хүчинд галыг унтрааж, утаажилтын бүсээс 12 хүнийг гаргасан байна. Гал гарсан шалтгааныг  одоогоор тогтоогоогүй, галын байцаагчид шалгалт хийж эхэллээ гэж НОБГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ