Хуулийн байгууллагуудын хамтарсан зөвлөлгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-08 12:46:49

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд хуулийн байгууллагын оролцоо” хамтарсан зөвлөлгөөн боллоо.

Аймгийн хуулийн байгууллагууд хамтын ажиллагааг сайжруулах, хуулийн хэрэгжилт, хууль сурталчлах ажлын удирдлага зохицуулалтын нэгдмэл байдлыг хангахаар аймгийн ИТХ, ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран энэ зөвлөлгөөнийг зохион байгуулсан юм.

Шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэрэг маргааны төрөлтэй уялдуулан эрх зүйн боловсролын хэрэгцээг тодорхойлох, гэмт хэргийн шалтгаан нөхцөлтэй уялдуулж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад анхаарах, олон нийтийн хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилт зэрэг сэдвээр шүүх, прокурор, цагдаа, хууль зүйн туслалцааны төвөөс мэдээлэл хийж, хамтран ажиллах арга хэлбэрийн талаар санал дэвшүүллээ.

Аймгийн хэмжээнд бүртгэгдэж байгаа гэмт хэргийн 41,9 хувь нь гэр орон, ахуйн хүрээнд үйлдэгдсэн байна. Хүүхэд, ирээдүй хойч үе ямар орчин төлөвшиж байгааг анхаарч “Эрүүл ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхэд, залуучуудыг архи, тамхи, мансуурал, залхуурал, цахим тоглоомын донтолт гэсэн таван хороос урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, эрүүл зөв дадал, эерэг хандлагыг бий болгохыг зорьж байгаа учраас хуулийн байгууллагууд иргэний эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд нэгдсэн бодлоготой ажиллахаар энэ зөвлөлгөөнийг зохион байгууллаа.

М.Батжаргал

Холбоотой мэдээ