Хамгийн хүндтэй номинацын эзнээр Цагдаагийн дэд ахлагч Б.Бямбасүрэн тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-04-06 19:11:15

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдын дунд жил бүр зохиогддог Марш тактикийн тэмцээний хамгийн хүндтэй номинац болох “Шилдэг тамирчин”-аар Цагдаагийн дэд ахлагч Б.Бямбасүрэн тодорлоо. Тэрээр Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн харуул ажилтай хүн юм.

Өнөөдөр болсон тэмцээнд 9 баг тамирчин оролцож жагсаалын үзлэг, гир өргөлт, АКМ, ПМ бууг задлах, угсрах, 3 км-ын марш гүйлт, гранат шидэлт, саадтай зурвас туулах зэрэг төрлөөр авхаалж самбаа, хурд хүчээ сорив.

Тэмцээний нийлбэр дүнгээр Олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийнхан тэргүүн байрыг эзэлж, дэд байрт Эрүүгийн цагдаагийн тасаг орж, Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлагч нарын баг удаалжээ.

Д.Дэлгэрмаа

Холбоотой мэдээ