Донын Ростов хотод дэлбэрэлт болсны улмаас нэг хүн шархаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-06 15:28:30

РОСТОВ. /Sputnik/. ОХУ-ын Донын Ростов хотын төвд дэлбэрэлт болсны улмаас нэг хүн шархадсан тухай хууль сахиулах байгууллагын мэдэгдлээс иш татан эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, нэгэн этгээд сургуулийн хажуугийн зам дээр сэжиг бүхий зүйлийг тавьсны дараа дэлбэрэлт болжээ.

Шархадсан хүн нь сургуулийн үйлчлэгч бөгөөд тэрбээр сургууль орчмын талбайг цэвэрлэж байх үед дэлбэрэлт болсон байна.

Энэ долоо хоногийн даваа гарагт тус улсын Санкт—Петербург хотын метронд дэлбэрэлт болсны улмаас 14 хүн амь үрэгдэж, 55 хүн шархадсан билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ