Төрийн албан хаагч "түрэмгий" зан гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-22 16:21:06

Нийслэлийн татварын газрын тасгийн дарга Ш-хэмээгч нь өөрийн найз бүсгүйг хүйтэн зэвсэг ашиглан зэрэмдэглэсэн хэрэг гараад байгаа. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. 

Хувийн харьцаанаас үүдэн Ш гэгч нь бүсгүйн гэрт айлын тагт дамжин орж, биеийг нь хутгаар сийчсэн хэргийг  олон нийт зэвүүцэж байна. Хохирогч эмэгтэй өчигдөр хагалгаанд орж  20 гаруй оёдол тавиулжээ. Хэргийг үйлдсэн  Ш-ийг цагдаагийн байгууллага баривчлан шалгаж байгаа  ч хохирогч эмэгтэйгээс мэдүүлэг аваагүй байна. Учир нь хохирогч  сэтгэлзүйн маш их дарамттай, мэдээлэл өгөх боломжгүй  байгаа аж. Хэрэгт холбогдсон хоёр хайр сэтгэлийн холбоотой байсан, Ш-ийг эхнэртэйг нь мэдэн салъя гэсний улмаас уг хэрэг болсон гэх яриаг цагдаагийн мөрдөн шалгалтаар эцэслэнэ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ