УИХ-ын хаврын чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-04-05 15:33:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэ удаагийн чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Үүнд:

1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

2. “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай” хуульд өөрчлөлт оруулах тухай

3. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл

4. Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, 

5. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл

6. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл

8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөл

9. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл

10. Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл

11. Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

12. Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

13. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

14. Гэр хорооллын хөгжлийн тухай хуулийн төсөл

15. Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

16. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл

17. Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл

18. “Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

19. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

20. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл

21. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл

22. Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл

23. Казиногийн тухай хуулийн төсөл

24. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

25. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

26. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

27. Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл

28. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл

29. Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

30. Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл

31. Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

32. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл

33. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөл

34. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

35. Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл

36. Бусад гэсэн хууль тогтоолыг хэлэлцэхээр товлоод байна.

Б.Туул

Холбоотой мэдээ