"Элсэн дундах хөх сувд"-аас Завхан нутгийг тольдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-03-31 20:46:06

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн үзэсгэлэнт байгалийн гайхамшгийг харуулсан гэрэл зургийн ном хэвлэгдэн гарчээ.

"Элсэн дундах хөх сувд" нэртэй энэхүү номонд Завханы түүх соёлын өв, байгалийн дөрвөн улирлын өнгийг гэрэл зургийн дуранд буулгаж зурагт ном болгон харуулжээ. Энэхүү номыг англи, монгол тайлбартайгаар хэвлэжээ. Номонд орсон 50 шахам гэрэл зургийг Завханы гэрэл зурагчин н.Мөнгөнбагана, н.Эрдэнэцогт нар Завхан нутгаараа тойрон аялж буулгасан байна. Т

ус ном нь Завхан аймагт аялах дотоод болон гадаадын жуулчдад хөтөч болох төдийгүй хүүхэд залуучуудад нутаг орныхоо үзэсгэлэнт байгальтай номын хуудсаар дамжуулан танин мэдэх ач холбогдолтой юм хэмээн номыг бүтээгчид хэллээ.

Дашрамд тус номыг Завхан аймаг болон нийслэл Улаанбаатар хотын бүх номын дэлгүүрүүдээр нэг ширхэгийг нь 30000 төгрөгөөр борлуулж буй ажээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ