Хоршооллын ашиг тусыг мэдрэхийн хирээр мэдлэгийг нь зузаатгах хэрэгтэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-10-22 11:19:20

Хоршин нэгдэж, чаддаг зүйлээ  өргөжүүлэхийг зорчигч хоршоологчдыг идэвхжүүлж, чадавжуулах сургалт Төв аймгийн Зуунмодод болж байна.

Энэ сарын 21-23 хүртэл Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, ДЗМОУБ-ын Төв ОНХХ, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооноос зохиож буй сургалтанд хоршооны засаглал, түүний онцлог, гишүүдийг идэвжүүлэх арга зам, учирч болох эрсдэл, биржийн арилжаанд оролцох боломжийн тухай хичээл зааж, хоршоо ба өнөөгийн нөхцөл, цаашдын хөгжил, ноос, арьс ширний урамшуулал, татварын тайлан мэдээ гаргах зэрэг асуудлаар санал солилцов. Энэ үеэр  15 сумын 40 гаруй хоршооны 90-ээд төлөөлөгч Зуунмод сумын Баянхошуу багийн “Баянбүрд-хөгжил” хоршоогоор зочилж, үйл ажиллагаатай нь танилцаж, туршлага судаллаа.

Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн О.Цэвэгцэрэнгийн хэлснээр иргэд хоршоо байгуулж, хамтран ажиллахын ашиг тусыг мэдрэхийн хирээр тэднийг энэ төрлийн мэдлэгээр хангах шаардлага урган гарч байна. Иймд хоршоологчдыг хичээл, сургалтад түлхүү хамруулахыг зорьж байгаа гэв. Тус аймагт 173 хоршоо байдгаас 80 гаруй хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж.

Ш.Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ