Охид, бүсгүйчүүл барьцаалан хүчирхийлэгч залууг баривчлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-28 15:53:41

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд ХХЕГ-т ажиллаж байсан, 24 настай С хэмээх офицер залууг хүчирхийллийн яллагдагчаар татаад байна.

Тэр фэйсбүүкт “Oogii oogii” гэх хуурамч хаяг нээж, оюутан охид, бүсгүйчүүдээс зээлэх мөнгөний барьцаанд нүцгэн зургийг нь авч, дараа нь гэрээ байгуулах нэрээр хууран мэхэлж хүчирхийлж байсан нь тогтоогдсон тул баривчилсан байна. Мөн нүцгэн зураг, дүрс бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд байршуулна хэмээн сүрдүүлж, их хэмжээний мөнгө нэхэж байсан нь ч батлагджээ. Өнөөдрийн байдлаар С-д холбогдох хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар  хэлтэст шилжүүлэн шалгаж  байна. Түүнд Эрүүгийн хуулийн 126.2.5, 149.1 дэх хэсэгт зааснаар “албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг хүчирхийлсэн, далайлган сүрдүүлсэн” гэх үндэслэлээр хэрэг үүсгэн, улмаар яллагдагчаар татаад байгаа юм байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ