Улаанбаатарт  газардсан цэргийн онгоцыг засварлах  хүч ирнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-03-28 15:03:32

Улаанбаатар / МОНЦАМЭ/. Энэ сарын 14-ний өдөр Улаанбаатарт ослын буулт хийсэн АНУ-ын цэргийн онгоцыг одоог хүртэл засварлаж дуусаагүй байна.

АНУ-ын талаас цэргийн зориулалттай "С17"маркийн хоёр онгоцыг Монголд ирүүлж, шаардлагатай техник хэрэгслийг нийлүүлэхээр болжээ. Онгоц энэ сарын 31-нд Улаанбаатарт буух зөвшөөрөл авчээ. Катараас нислэг үйлдэж явсан АНУ-ын цэргийн зориулалттай "С17" онгоц нислэг үйлдэх явцад дөрвөн хөдөлгүүрийнх нь нэг ажиллахгүй болсон тул буух зөвшөөрөл хүсч, Монголд газардсан юм. Онгоцны экипаж найман хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд засварын нэмэлт хүч ирэх гэж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ